8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн жолооч нарын гар дээр 3.5 сая төгрөгийн цалин олгохыг шаардлаа

2024-02-26 13:13:00

Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут, бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүллээ. 

"Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн автобазуудын нийт жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт хандаж, бидний асуудлыг энэ сарын 28-ны хурлаараа хэлэлцүүлж, шийдвэрлэх албан шаардлага хүргүүлж байна. Үүнд: 

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр гарч ажилладаг жолооч нарын өдрийн найман цаг ажилласан цагийн цалинг бүтнээр нь бодож олгох
  • Хоёрдугаарт, Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн сүлжээнд нийтийн тээврийн жолоочийн нэг сарын цалинг 3 сая 500 мянган төгрөг болгоно гэж зарласан. Бүх татвар, шимтгэлээ хасаад 3 сая 500 мянган төгрөгийг жолоочийн гар дээр олгох 
  • Хувийн автобус бааз болон зорчигч тээврийн нэгтгэл, орон нутгийн өмчит аж ахуйг тооцоот үйлчилгээний газрын жолооч нарыг тэтгэврийн эрх үүсэх үед нь нэг удаагийн 24 сарын цалинтай тэмцэхүйц мөнгөн тэтгэмж олгох гэсэн гурван шаардлага хүргүүлж байна. 

Хотын дарга Х.Нямбаатар нэгдүгээр сард жолооч нарын цалин нэмнэ гэж орон даяар зарласан. Гэвч одоогоор нэмэгдээгүй байна. Жолооч нарын ажлын цаг 05.00 цагт эхэлдэг. Автобааз дээрээ ирээд, автобусаа халаагаад, эцсийн буудлууд руугаа явна. Эхний автобус 6.20-оос шугамд замдаа явж эхэлдэг. Цайны цаг нь 20 минут. Оргил ачааллын цайны цагаар хоолоо идэж чадахгүй. Бид хоолыг уугаад гарч байгаа. Хамгийн сүүлийн автобус 23.50 гэж буудаг. Дараа нь бааз руугаа явж байгаа. Ингээд 12 цагийн үед очоод, түлшээ дугаарлаж авна. Ажлаа дуусгаад, автобус баазаас гарахад 12.30 цагт гэртээ очдог. Гэвч бид гар дээрээ 1.2 сая төгрөгийн цалин авч байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment