8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 орчим дэлгүүр, цэгээр нөөцийн мах борлуулна

2024-02-23 15:00:00

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2024 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах борлуулах бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар нөөцийн мах худалдаалахад тавигдах шаардлага, худалдааны цахим баримт олголт, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хяналт, баталгаажилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.

Энэ хавар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 орчим дэлгүүр, цэгээр нөөцийн мах борлуулах бөгөөд хаяг байршил, үнэ ханшийн мэдээллийг иргэддээ тухай бүр нь хүргэнэ гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment