Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 1 метр хүртэл зузаан цас хунгарлажээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч буй иргэд цасанд суусан дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. 2024 он гарснаас хойш цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдсэн ба 2487 иргэнийг, 613 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 2487 иргэний 2179 нь том хүн, 308 нь хүүхэд байна.
Иймд иргэд хол ойрын замд зорчихдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангаж дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.