8o
Улаанбаатар хот
mobile menu

"Электрон хэрэгсэл, батарейн хаягдлыг дуудлагаар очиж аваад Налайх дахь үйлдвэртээ устгана"

2024-02-22 00:00:00

Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-т  гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. 

Иргэд дуудлага өгснөөр хаягийнх нь дагуу очиж, үүсэх хаягдлыг хүлээн авах боломжтойг "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготов ярилаа. 

Тус үйлдвэр нь

  • Электроникийн хаягдал (бүх төрлийн)
  • Хаягдал цахим, цахилгаан хэрэгсэл
  • Хаягдал батарей (бүх төрлийн)
  • Хаягдал зэс (бүх төрлийн)
  • Хаягдал кабелын утас
  • Хаягдал ногоон плат буюу хавтан (бүх төрлийн том, жижиг)
  • Хаягдал гар утас
  • Хаягдал утасны цэнэглэгчийг байгаль орчинд хоргүй, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан боловсруулах Монголын анхны үйлдвэр болж байгаа аж. 

Хувь хүн, ААН, байгууллагууд электрон, цахим, цахилгаан хэрэгсэл, батарейн хаягдлыг дээрх үйлдвэрт хүлээлгэн өгснөөр технологийн дагуу устгуулах боломж бүрдэж байна. 

"Аюултай хог хаягдал боловсруулах албан ёсны тусгай зөвшөөрлийг манай үйлдвэрт олгосон" 

Энэ талаар "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготовоос тодруулахад "Бид үйлдвэрээ гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Тиймээс иргэд маань электрон хог хаягдлуудаа ирэх сараас үйлдвэрт аваачиж өгөх боломжтой. 

Гэр ахуйн цахилгаан бараа буюу угаалгын машин, хөргөгчөөс авхуулаад телевиз, компьютерын процессор, дэлгэц, хулгана, принтер, power bank гэх мэтчилэн бүх төрлийн цахилгаан хэрэгслийн хаягдлыг авна. 

Мөн гар утас, компьютер, нөүтбүүк дахин цэнэглэдэг батарей, автомашины хаягдал батарей, хуруу зайн хаягдлуудыг хүлээн авч байгаа.

Хог хаягдлын тухай хуульд зааснаар дээрх хаягдал нь аюултай хаягдлын жагсаалтад ордог. Батарей, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдал ч бай аль аль нь хортой хүнд металлуудтай. Эдгээр нь удаан задардаг, органик бодис үүсгэх хуванцар хэсгүүдтэй байдаг болохоор хуулийн дагуу "Аюултай хог хаягдал"-д тооцогддог.

Манай үйлдвэр өнөөдөр Монгол Улсад байгаа ганц тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ тусгай зөвшөөрлийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас олгодог. Одоохондоо манайхаас өөр ийм төрлийн хаягдал боловсруулдаг үйлдвэр байхгүй гэсэн үг.  Тусгай зөвшөөрөлтэй хаягдал боловсруулах үйлдвэр өмнө нь байгаагүй" гэдгийг хэллээ. 

"Хөрс орчинд аюултай хог хаягдлыг алдагдуулахгүй байх, байгаль орчны доройтлоос сэргийлэх зорилготой"

зураг

 

Үргэлжлүүлэн "Аюултай хог хаягдал боловсруулах энэхүү технологийг анх 2018 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр боловсруулж байсан. Уг технологийнхоо дагуу үйл ажиллагаа явуулахаар бэлэн болоод байна. 

Төслийн эцсийн зорилго нь аюултай хог хаягдлыг хөрс орчинд алдагдуулахгүй байх, байгаль орчны доройтлоос бага боловч сэргийлэхэд оршиж байгаа. 

Тоног төхөөрөмжийн хувьд өөрсдийн хүчин чадлаа тооцоолж байгаад Хятадаас авсан.

Аюултай хог хаягдлыг боловсруулалтад оруулна гэдгийг тайлбарлавал гурил шиг нунтаг болгож байгаад цааш химийн аргаар уусгаж, боловсруулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг хоргүйжүүлнэ. Мөн бага хэмжээний ашигтай металл хэсгүүдийг ялгаж авдаг" гэлээ. 

Холбогдох утас: 96601641, 99352406

Байршил: Налайх дүүрэг, гуравдугаар хороо, аж үйлдвэрийн парк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/02/23 102.88.37.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment