2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон зарласан.
Энэ хүрээнд Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндий, Эмээлт, Баруунтуруун гэсэн Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулсан байна.
Ирэх онд нийт төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна гэж тус яамнаас мэдэгдлээ.