8o
Улаанбаатар хот
mobile menu

Урал, Сибирьт "ер бусын" дулаарал ирнэ

2023-12-26 12:35:05

Ойрын өдрүүдэд Урал, Сибирьт агаарын температур хэвийн хэмжээнээс 12-15 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ тухай Оросын Ус цаг уурын төвийн шинжлэх ухааны захирал Роман Вилфанд ТАСС агентлагт мэдээлэв .

12 дугаар сард тохиож буй ийм огцом дулаарлыг "ер бусын" гэж тодотголоо.

Курган, Свердловск, Тюмень, Челябинск мужуудад нэмэх 3 градус, Новосибирск, Омск, Томск мужуудад 0 градус орчим хүрч дулаарах аж. Харин Таймырийн хойгт -10 градус байх гэнэ. Атлантын далайгаас орж ирж буй агаарын дулаан урсгал ирэх долоо хоногийн дундуур Оросын бараг бүх нутгийг бүрхэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2024/02/23 102.88.37.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment