8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүхэн жорлонг халах ажлын явцын талаар БСШУ-ы сайдаас мэдээлэл сонсоно

2023-12-26 09:09:00

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Ямар Байнгын хороод хуралдаж юу хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
  2. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
  3. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцэх

14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/
  2. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment