Чех төдийгүй Европын түүхийг хадгалсан хамгийн эртний Карловын их сургуульд зэвсэгт халдлага гарчээ. Карловын сургуульд буутай этгээд халдлага үйлдсэний улмаас 14 хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж шархадсан байна. Сэжигтэн халдлага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэжээ. Сэжигтэн 24 настай, Карловын их сургуулийн Урлагийн сургуулийн оюутан бөгөөд Прагаас 21 км зайтай Хостоун хотоос иржээ. Халдлага Карловын сургуулийн Урлагийн танхимд орон нутгийн цагаар 15:00 минутад болжээ.
Их сургуульд халдлага гарсны дараахан сэжигтний ирсэн Хостоун хотоос сэжиг бүхий эрэгтэйн цогцос олдсоныг сэжигтний аавын цогцос байж болзошгүй гэж таамаглаж байна. Тиймээс гэмт этгээд аавыгаа хороосны дараа сургууль дээрээ ирж дахин гэмт хэрэг үйлдсэж байж болзошгүй гэдгийг цагдаа нар мэдээлжээ.
Түүнчлэн гэмт этгээд хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй байжээ. 2022 оны мэдээллээр Чех улсын сая орчим иргэн зэвсэг эзэмших, 300,000 гаруй иргэн буу эзэмших эрхтэй байна. Чех улсын Ерөнхий сайд Петр Фиала уг халдлагатай холбогдуулан энэ долоо хоногт төлөвлөсөн арга хэмжээгээ цуцалсан байна. Карловын их сургууль зул сарын баярыг тохиолдуулан 23-ны өдрөөс амрах гэж байжээ. Карловын их сургууль нь 1347 онд байгуулагдсан Европ тивийн ууган сургуулиудын нэг юм.