8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баярмаа: Газрын тухай хууль цаашид утаанаас илүү том асуудал болно

2023-12-15 12:57:00

Хотын дарга Х.Ня

“Нийтийн эрхийн  өмгөөллийн сүлжээ” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа 

"УИХ 12 дугаар сарын 07-нд нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Гэхдээ энэхүү хуулийг батлахдаа ард нь дагалдуулан газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нууцаар далдалж баталсан. Нийтийн эрх ашиг гэдэг нэрийн дор нэг хүний дарангуйллыг тогтоох аюултай хууль батлагдчихлаа. Хуулийн хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад энэ хууль байхгүй байсан. 


2022 оны 12 дугаар сарын 01-нээс эхлээд өдийг хүртэл дандаа хуулийн ард нууж, хулгайн байдлаар батлуулах гэж хэд хэдэн удаа оролдсон. Энэ оны долоодугаар сарын 07-нд хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 жилийн хугацаатайгаар гаднынханд зарах тухай заалт оруулж ирээд баригдаад буцаагдсан удаатай. 


Энэ удаад Х.Нямбаатарын санаачилсан хуулийн ард газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод мөн гэр хорооллын газрыг орон сууцжуулах, газар зохион байгуулалтад оруулах гэх мэтчилэн иргэдийн газартай холбоотой маш олон эрхийг нь хөндсөн, зөрчсөн, хязгаарласан заалтуудыг хуулиар баталсан. 


Энэ хуулийг баталсан нь маш олон хуулиудыг зөрчсөн. Жишээ нь МУ-ын үндэсний хууль, хууль тогтоомжийн тухай хууль зэрэг маш олон хуультай зөрчилдөж байна. Тиймээс энэ хууль нь хэрэгжиж биелэхэд хэцүү, иргэдэд ойлгомжгүй болж байгаа юм. 


Энэ газрын харилцааны асуудлыг, хот байгуулалтын асуудлыг зохицуулах гэхээс илүү маш их сөргөлдөөн, маргалдааныг бий болгосон, эрх ашгийн сонирхлыг зөрчилдөөнийг дэвэргэсэн, нийгмийг тогтворгүй байдалд хүргэх аюултай нөхцөл байдлыг үүсгэхээр хууль гэж ойлгож болно. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг бүхэн эрхийнхээ хүрээнд энэхүү хуулийн зарим хэсэгт хориг тавихыг шаардаж байна" гэв. 

мбаатарын батлуулсан Хотын хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргаж байгаа талаар хуульчид мэдээлэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment