8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улсаа 21 аймаг, 330 суманд жижиглэн хувааснаас болоод хүмүүсийнх нь цус ойртож, мал нь давжаарлаа"

2023-12-15 00:00:00

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Д.Ганбат гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Ирэх хоёрдугаар сарын 1-нээс сонгуулийнхаа тойргийг ойлгомжтой болгох ёстой. Үүнийг манай гишүүд яриад эхэлсэн. Сонгуулийнхаа тойргийг томсгож байгуулаад бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь. Улсаа 21 аймаг, 330 суманд жижиглэн хувааснаас болоод хүмүүсийнх нь цус ойртож, мал нь давжаарлаа. Ийм бүтэцтэй 70, 80 жил явлаа. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Манай нам энэ асуудлыг хэлэлцээгүй. Би хувьдаа үүнийг дэмжинэ гэдгээ хэлье.

Жил бүр л аймаг, сумынхаа 92, 100 жилийг өнөө л модон орлонтойгоо тэмдэглэж байна. Гаднаас жуулчдыг авч ирэхэд ичмээр байна. Улаанбаатар үзүүлэх юм алга. Улаанбаатар аз жаргалтай Алтан тэвшний хөндий биш үхлийн хөндий болсон.

Тойргоо томсгоё гэж ярьж байгаад хуучнаар нь үлдээх вий. Тэгээд л "Ганбат бидон тараадаг, тэр боов тараадаг" гээд л ярьцгаана. Бодиноос өөр хэрэгтэй юм тараадаг хүн байхгүй. Одоо энэ бүхнээ дуусгавал яасан юм бэ. Улс орныхоо нэгдсэн бодлогыг ярьдаг УИХ-тай болмоор байна. Бусад асуудлыг аймаг, сумын ИТХ нь шат шатандаа шийддэг болох хэрэгтэй" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
АН ДОТОР Ганбат гишүү харин ч гайгүй жудагтай гишүүн шүү. ДАХИН 24 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХОД ДЭМЖМЭЭР ТҮШЭЭ ДЭЭ
2023/12/18 202.126.89.239
Зочин
Тэгээд янзлаач. Эрх нь та нарт байгаа биз дээ
2023/12/17 202.9.40.47
зочин
үнэн үнэн
2023/12/15 192.82.64.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment