Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо дахин ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Өмнөх хуралдаанаар АН-ынхан мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн билээ.