8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Отгонсүрэн: 26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашиглаж байгаа

2023-12-12 00:00:00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Өнөөдрийн байдлаар манай улсын далбаатай хэдэн онгоц байгаа вэ. Тэдгээр онгоцонд хэдэн далайчин ажилладаг вэ?

Өмнө нь манай далбаатай онгоцнууд далайн дээрэмчдийн халдлагад өртөх гэх мэт асуудал гарч байсан тохиолдол бий юү. Энэ тохиолдолд далбааг ашиглаж буй улс нь хариуцлага хүлээдэг үү. Эсвэл манайд бас хамаатай юу. Далайн дээрэмчид барьцаалаад мөнгө нэхсэн тохиолдолд хэн төлөх вэ. Далбаагаа ашиглуулж байгаа манай улс төлөх үү, далбааг ашиглаж буй хуулийн этгээд нь төлөх үү?

Монгол Улсын далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн: -Өнөөдрийн байдлаар 26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй байна. Үүн дээр 651 далайчин манай байгууллагаас гэрчилгээ аваад ажиллаж байгаа. 

БНСУ-ын Хон Сан Сун гэдэг хөлөг онгоц 2010 оны дөрөвдүгээр сард Оманы эрэг орчмоор явж байгаад дээрэмчдэд барьцаалагдсан хэрэг гарч байсан. Барьцаалагчид БНСУ-ын компаниас 10 сая ам.доллар нэхснээс дөрвөн саяыг нь өгч 2011 оны нэгдүгээр сард онгоцоо барьцаанаас сулласан. Дээрмээс үүдсэн аливаа хариулагыг хөлөг онгоц эзэмшигч хариуцдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment