Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хавьер Милей үүрэгт ажилдаа орсны дараа Засгийн газрын танхимаа бүрдүүллээ. Сайд нарыг томилох ёслолыг албан ёсны арга хэмжээ болголгүй, сэтгүүлчдийг ч нэвтрүүлээгү байна. Үүний өмнө яамдын тоог 19-өөс ес болгон цомхотгосон Ерөнхийлөгчийн анхны зарлиг гарсан юм.
Милей засгийн газрын тэргүүнээр Николас Поссег сонгов. Өмнө төрийн алба хааж байгаагүй Диана Мондино Гадаад хэргийн сайд болжээ. Эдийн засгийн яамыг Сангийн сайд болон Төв банкыг удирдаж байсан Луис Капуто тэргүүлэх бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Патрисия Буллрич Дотоодын аюулгүй байдлын сайдаар, дэд ерөнхийлөгч асан Луис Петри Цэргийн яамыг толгойлох болжээ.
Боловсрол, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яамны оронд бий болгосон Хүний үнэт зүйлийн яамыг Сандра Петтовельо удирдана. Хууль зүйн сайдаар Мариано Кунео Либарона, Дэд бүтцийн сайдаар Гильермо Ферреро, Эрүүл мэндийн сайдаар Марио Руссо нар сонгогджээ. Дотоод хэргийн яамыг Гильермо Франкос удирдана.
2018 онд гарсан зарлигаар Аргентинд төрийн албан тушаалд хамаатан саднаа томилохыг хориглосон ч Ерөнхийлөгчийн эгч түүний тамгын газрын даргаар томилогдлоо.