8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросыг дэмжигч Украины парламентын гишүүнийг хөнөөжээ

2023-12-07 11:27:00

Украины парламентын гишүүн асан Иллия Кива Москва хотын захын цэцэрлэгт хүрээлэнд буудуулж амиа алджээ.

Оросыг дэмждэг Иллия Кива 2022 оны хоёрдугаар сард дайн эхлэхээс сарын өмнө Москва руу зугтан гарч, Украины эрх баригчдыг онлайнаар болон Оросын төрийн телевизийн ярилцлагуудаар байнга шүүмжилдэг байсан юм.

Түүний цогцсыг Москва хотын ойролцоо Одинцово дахь цэцэрлэгт хүрээлэнгээс олсон гэж Оросын мөрдөн байцаах алба мэдээлжээ. “Үл таних хүн үл мэдэгдэх зэвсгээр хохирогчийг бууджээ. Хохирогч шархны улмаас газар дээрээ үхсэн байна” гэж Оросын мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн Украины эх сурвалж уг аллагыг Украины аюулгүй байдлын алба үйлдсэн тухай мэдээлжээ. Украины Цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов үндэсний телевизэд өгсөн тайлбартаа, Киевийн зүгээс аллагад оролцсон талаар цухуйлгаад "Ийм хувь тавилан Украины бусад урвагчид болон Путины дэглэмийн гар хөл болсон хүмүүст ч тохиолдох болно" гэжээ. 

 Кивад Украины шүүх эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн хорих ял оноогоод байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment