8o
Улаанбаатар хот
mobile menu

Ромын Папын бие чилээрхжээ

2023-11-28 13:13:00

Ромын Пап лам Францисын уушгины үрэвсэл сэдэрсэн тул ойрын хэд хоногт албан ёсны арга хэмжээнд оролцохгүй хэмээн Ватиканы Засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Папын биеийн байдал тогтвортой сайн байгаа ч үрэвслийг бүрэн арилгахын тулд судсаар антибиотик тарьж, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. 

Ням гараг бүр мөргөлд оролцож Гэгээн Петрийн талбайд цугласан сүсэгтнүүдтэй мэндчилдэг Пап өнгөрсөн долоо хоногт олны өмнө харагдаагүй шалтгаанаа ханиад хүрсэн хэмээн тайлбарласан юм. Зарим хэвлэлээр түүнийг хатгаа туссан гэж мэдээлсэн ч Ромын эмнэлэгт хийлгэсэн томографын шинжилгээ уушгины хатгалгаа биш болохыг нотолжээ. Гэхдээ уушгины үрэвсэл нь амьсгалын замын зарим хүндрэл үүсгэж байгаа гэдгийг Ватиканы захиргаа хүлээн зөвшөөрчээ.

Арванхоёрдугаар сарын 17-нд 87 нас хүрэх Пап лам энэ долоо хоногийн сүүлээр Дубайд очиж уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцохоор төлөвлөж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment