Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй цагдаагийн офицер асан Дерек Шовиныг бусад хоригдлууд хутгалан хүндээр шархдуулсан тухай Associated Press агентлаг мэдээллээ.
АНУ-ын хорихуудыг удирдах газраас Шовины хоригдож буй засан хүмүүжүүлэх газарт хэрэг гарсан болохыг баталсан ч хохирогчийн нэрийг зарлаагүй байна. Харин шархадсан хоригдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ.
Дерик Шовин 2020 оны тавдугаар сард Жорж Флойдын амийг хөнөөсөн гэх хэргээр 22.5 жил хоригдох ял сонссон юм.