8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Автобусанд нэг удаа 1000 төгрөг төлөөд өдрийн турш хэд ч үйлчлүүлж болдог болгоно

2023-11-22 13:37:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Энэ баасан гаригт нийтийн тээврийн автобус худалдан авах тендерт материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүд тодорно. Олон улсын нээлттэй тендерт ирсэн баримт бичгүүдийг задалж ирүүлсэн үнэ, баталгаа зэргийг танилцуулна. Дараа нь тендерийг богино хугацаанд үнэлнэ. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цагдаагийн ажилчид, хүүхэд, ахмадууд гэх мэт автобусаар үнэ төлбөргүй зорчдог хүмүүсийг бүртгэлжүүлж, картжуулна. Энэ хүмүүсийн автобусаар зорчсоны төлбөрт төрөөс татаас олгохдоо хэдэн хүн сууснаар нь бус тухайн автобус хэдэн цаг үйлчилгээнд явснаар нь тооцож төрөөс татаас олгодог. Энэ тогтолцоог өөрчилнө. Нийслэлийн төсөв батлагдсаны маргааш энэ хүмүүсийн бүртгэлийг цахимжуулж картжуулах ажлын тендерийг зарлана. Тухайн иргэдийн автобусаар зарчуулсан тоогоор нь санхүүжилт олгодог шударга зарчим руу шилжинэ. 

Иргэдийн автобусаар үнэгүй зорчуулах яриа гарсан. Түүнээс бус албан ёсоор санал гаргаад, шийдвэр гаргахаар ярилцсан зүйл байхгүй.

Одоо иргэд автобусанд нэг суусныхаа дараа 30 минутын дотор дахин суухад үнэгүй байгаа. Үүнийг өөрчилж, нэг удаа автобусанд суухад 1000 төгрөг болгохоор төлөвлөж байгаа. Тухайн өдрөөр нэг удаа суусан 1000 төгрөгөөрөө хэдэн ч удаа автобусаар үйлчлүүлж болно. Үүнийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/11/25 129.205.113.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment