Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая, 2015 онд гурван сая хүрч байжээ.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Харин 2023 оны эхний арван сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ оны 11 дүгээр сард 3.5 сая хүрэхээр байна.