
Цахилгааны төлбөрийн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу хийдэг. Хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сарын 28-нд тарифыг шинэчлэн баталсан бөгөөд одоогоор энэ тарифыг мөрдөж буй.
Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоодог байна.
Айл өрхөд борлуулах цахилгааны тариф
| 
			 №  | 
			
			 Хэрэглэгчдийн ангилал  | 
			
			 Хэмжих нэгж  | 
			
			 Тариф  | 
		
| 
			 1  | 
			
			 Энгийн тоолууртай  | 
			
			 
  | 
			
			 
  | 
		
| 
			 а  | 
			
			 Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээ  | 
			
			 Төг/кВт.ц  | 
			
			 110.49  | 
		
| 
			 б  | 
			
			 Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээ  | 
			
			 Төг/кВт.ц  | 
			
			 130.29  | 
		
| 
			 2  | 
			
			 2 тарифт тоолууртай  | 
			
			 
  | 
			
			 
  | 
		
| 
			 а  | 
			
			 Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/  | 
			
			 Төг/кВт.ц  | 
			
			 116.39  | 
		
| 
			 б  | 
			
			 Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/  | 
			
			 Төг/кВт.ц  | 
			
			 89.19  | 
		
| 
			 3  | 
			
			 Сарын суурь тариф  | 
			
			 Төг/сар  | 
			
			 2,000.0  | 
		
Харин ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоодог байна.
| 
			 №  | 
			
			 Ангилал  | 
			
			 Хэмжих нэгж  | 
			
			 Сарын хэрэглээ  | 
		
| 
			 1  | 
			
			 Айл өрх  | 
			
			 кВт.ц  | 
			
			 350  | 
		
Цахилгаан эрчим хүчний үнэ тарифтай холбоотой мэдээллийг энд дарж илүү дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

