8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмнэ

2023-11-06 14:20:00

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ.

Нэгдүгээрт, 2024 оны төсвийг бэлтгэсэн талаар ажлын хэсгийн саналыг сонсон байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонсжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн: -Төсөвт хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Орлогыг нэмэгдүүлж төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь байхаар оруулж ирсэн. Иймд ажлын хэсэг яриад 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байлгах тооцоог хийсэн. Зарлагыг тодорхой хэмжээнд бууруулж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмнэ. Маргааш байнгын хорооны хурлаар зардлыг задалж ярина.

Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Гэхдээ өнөөдөр Ерөнхий сайд "10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна. 55 мянган төгрөг л нэмэгдэх юм байна. Тиймээс нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасан. Иймд бүлэг дээр тэтгэврийн хэмжээг 10 хувиар бус нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ" гэв.

Ц.Сандаг-Очир: -Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсвийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр яриад бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэг бөгөөд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх гэсэн заалтыг бүлэг дэмжлээ.

Мөн мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасахыг дэмжлээ. Уг санал нь байнгын хороон дээр дэмжигдсэн ч цаашид бүлгийн шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа бол хуулийн төслөөр эрүүгийн хуулиар хорих ял оноохоор өргөн барьсан. Ажлын хэсэг дээр эхний удаад шууд хорихгүйгээр Зөрчлийн хуулиар торгох, эрх хасах, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авна. Харин хоёр дахь удаагаа хэргийг үйлдвэл Эрүүгийн хуулиар хорих ял өгдөг байхыг бүлэг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Үгүй ээээ зүгээр л төр. өөрөө мэдээд доод тэтгэврийг нэмээд 700000 болгочих
2023/11/11 202.126.89.113
Иргэн
Коммунистуудын тэгшитгэх бодлогоо гэж. Төрийн авилгач тэрбумтнуудын орлогыг тэтгэврийн хөгшдийнхтэй адил болгох уу? тэгээд
2023/11/08 103.57.95.136
соном
ОЮУНЭРДЭНЭ МАНДТУГАЙ ЗӨВ ЯВЖ БАЙНА ан БОЛОН ман-Н ЛУУГАРУУД ДЭМЖИХГҮЙ ,БОЛОМЖ ГАРВАЛ НЭН ДАРУЙ УНАГАХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА ШҮҮХЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ман-Н ЛУУГАРУУД,ЭЛБЭГДОРЖИЙНХОН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА.
2023/11/08 124.158.70.8
Зочин
Доод тэтгэврийг л 100000 гаар нэмээч дээ тэр нь дээр шүүдээ
2023/11/07 202.126.89.113
  • Recent
  • Most Read
  • Most Comment