8o
Улаанбаатар хот
mobile menu

Газын эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж 600 гаруй хүн амиа алдлаа

2023-10-18 13:13:00

Өчигдөр Газын зурвас дахь эмнэлэг пуужингийн цохилтод өртөж олон зуун хүн амиа алдлаа. ХАМАС бүлэглэлийн харьяанд байдаг Газын эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр бол Аль-Ахли эмнэлэгт 600 гаруй хүн бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ. Харин Газын иргэний хамгаалалтын алба нас барсан хүний тоо 300 гаруй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгч байгаа юм.

Нурангид дор олон хүн дарагдсан учир амь хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй.

Эмнэлгийг бөмбөгдсөн үйлдэлд Израил болон ХАМАС бүлэглэл харилцан нэг нэгнээ буруутгаж байна. ХАМАС бүлэглэлийн зүгээс Аль-Ахли эмнэлэг Израилын агаарын довтолгоонд өртөж олон зуун хүн амиа алдлаа гэж мэдээлсэн бол нөгөө тал Исламын жихад зэвсэгт бүлэглэлийг буруутгаж буй. Жихад бүлэглэл ч хариу барьж "Эзэн түрэмгийлэгчид энгийн иргэдийг үй олноор нь хөнөөхийг оролдож байна" хэмэн Израилыг буруушаажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/25 102.89.23.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment