8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто зам, гүүрэн байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

2023-10-12 16:02:59

Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд: 

  1. Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох Туул гол дээрх 391.55 метр, 36.75 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил,
  2. Дунд гол дээрх 54.8 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил,
  3. Баянзүрх дүүргийн Улиастайн гол дээрх 97 метр урт төмөр бетон хос гүүр,
  4. Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралт
  5. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, 3.2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу илэрсэн зөрчилд  Авто замын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, норм дүрэм стандартын дагуу хэрэгжилтийг ханган ажиллах талаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ. Тухайлбал,

  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын 3.2 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-д албан шаардлага,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын 391.55 метр урт гүүрний барилга угсралтын ажлыг шалгаж, гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-д албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Аравдугаар сарын 10-ны байдлаар улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламжийн их засвар, шинэчлэлт, тохижилтын нийт 42 ажлыг ашиглалтад хүлээн авсан. Үүнд амьдрах орчныг сайжруулсан тохижилтын дөрөв, шугам сүлжээний ес, гадна тохижилтын 29 ажил байгаа юм.

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХОТын захирагчийн анхааралд
ОРБИТ-Найрамдалын нийтийн авто замд анхаарлаа хандуулна уу? ЭНЭ замаар явж үзээрээ. 1970 аад онд баригдсан зам их эвдэрсэн. Адаглаад зам дээрхи нүхнүүдийг бөглүүлж өгнө үү?
2023/10/13 139.5.219.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment