8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Эмэнд хордсон нярай сэхээнд хэвтэж, Монгол инженерүүдийн бүтээсэн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо

2015-11-25 18:55:00

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх 
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд 
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа.....Тиймээ, эх орны минь нам гүмхэн  нэгэн өдөр халаагаа өгч байна. Хүйтний эрч чангарч буй энэ үед хоёр ч хүн нам даралтын зуух дэлбэрснээс болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Гэр хороололын иргэд минь болгоомжтой байхыг анхааруулж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан.
 Эмэнд хордсон нэг ой гарантай О охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байна гэсэн таагүй мэдээлэл цацагдлаа. Хүүхэд багачууддаа өгөх эмийн зөв зохистой  хэрэглээг  эрхэмлээрэй. ОХУ-ын Красноярск хотод  саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барж, 35 хүн хордлогод орсон байна.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна шүү. Ингээд Улс оронд өнөөдөр юу болж, ямар дуулиан дэгдсэнийг маш товчхоноор "Монголын нэг өдөр" булангаараа хүргэе. Өнөөдрийн тоймоо “Монгол инженерүүдийн бүтээсэн автобус иргэдэд үйлчилнэ” гэсэн таатай мэдээгээр эхэлж байна. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автобус маргаашнаас эхлэн үйлчилж эхлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол  инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв.  

 

 

Өнөөдөр хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр боллоо. Хүчирхийллийн улмаас цоожтой хаалганы цаана тарчилж, бие эд эрхтэнээрээ хохирч буй хүмүүсийн талаар ярилцаж, тэдэнд анхаарлаа хандуулдаг өдөр юм. Гэвч манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт ганцхан өдөр анхаарах зүйл биш болжээ. Энэ өдөртэй холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын үйлчилгээний менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийн энэдээс уншина уу

 

Өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй  “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар дээрх хүүхдүүдэд өгсөн хэрэг гарсан. 5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч  хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна. Эмэнд хордсон нэг ой гарантай О охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байгаа аж.

 

 

Өчигдөр манай сайт Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эх, үрийн  эндэгдэл гарсан мэдээлэл гаргасан. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан билээ. Талийгаач нэг компанид дизайнер хийдэг байжээ. Талийгаачийн аав хэлэхдээ "Нэгдүгээрт төрөх хугацаа нь болчихсон хүүхдийг тоохгүй, цаг хугацаа алдсанаас миний охины сав ногоорсон.Хоёрдугаарт төлбөр, хахууль авсан улсуудаа урдуур хойгуур оруулсаар байж миний охиныг үхэлд хүргэлээ гэж хардаж байна" гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс уншина уу

ОХУ-ын Красноярск хотод  саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барж, 35 хүн хордлогод орсон байна.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски,  коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхаарууллаа. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архинуудын тухайд манай улстай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мэдээлжээ.

Үйл явдлын товчхон

-Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаагийн оршуулах ёслол буюу салах ёс гүйцэтгэх ажиллагаа “Скай плаза” бизнес төвийн их танхимд Боллоо.

-Олон улсад тэмдэглэдэг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв болон энэ чиглэлд санаа зорилго нэгдэн ажилладаг төр, ТББ-уудын төлөөлөл оролцлоо. 

-Үндэсний төв архивыг шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан байгууллага, иргэдэд үйлчлэх архивын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

-Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг 

-БСШУЯ дээр академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 боть номын нээлт боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment