Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сэвсүүлийн даваа” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 6 гаталбай шатжээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл ОБЕГ-т аравдугаар сарын 10-ны өдөр ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран 15:41 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 16:33 цагт бүрэн унтрааж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна.
Иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, хуурай өвс шатаах, ил задгай гал түлэх, тамхиа унтраалгүй хаях зэргээс үүдэн ой, хээрийн гал түймэр гарч байгаа тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг уриалж ил гал гаргахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.