8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх боломжтой эсэхээр мэтгэлцээн зохион байгуулна

2023-10-11 09:09:00

d.parliament.mn-д "Санал асуулга" гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлжээ. Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулахаар болжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Иргэдээс голчлон гурван төрлийн санал гомдол ирж байна. Эхнийх нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Түүнчлэн иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байна. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно. 

Мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголт хоёр хувь байгааг таван хувьд хүргэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна. 

Хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мөн мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг. Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
nuutiin mungu hezee oroh ve
2023/10/11 66.181.189.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment