8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Чуулганы танхимд нэмж тавих 50 ширээ, сандалыг Лаос улс бэлэглэхээр болсон

2023-10-10 14:57:00

УИХ энэ долоо хоногоос 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандал, ширээ 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга саяхан манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад сандал, ширээ орж ирнэ. Одоо ашиглаж байгаа сандал, ширээг мөн Лаос улсаас бэлэглэж байсан.

Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо үүнийг нэмж үйлдвэрлэхээ болчихсон учраас шинэчлэх боломжгүй болсон. Тиймээс цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсвийн төсөлд багтсан байгаа. 12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/11 129.205.113.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment