8o
Улаанбаатар хот
mobile menu

LG Electronics Монгол Улсад брэндийн дэлгүүрээ нээлээ

2023-10-10 10:49:28

Чанарыг дээдэлдэг хүмүүст зориулагдсан, инновац болон төгс дизайныг хослуулсан, дэвшилтэт технологийн төв LG Electronics (LG) нь Монгол Улсын нийслэл, Их хотын зүрхэнд байрлах Галлериа Улаанбаатар төвд “LG Brand дэлгүүр”-ээ нээлээ. Тус компани нь Таван Богд Билдинг Саплай компанитай хамтран ийнхүү “LG Brand дэлгүүр”-ээ нээсэн нь хамгийн орчин үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан барааг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаагийн илэрхийлэл юм.

Албан ёсны дэлгүүрт хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүх төрлийн шинэ бүтээгдэхүүн болон цуврал бүтээгдэхүүнүүд худалдаалагдах юм байна.

LG Objet Collection хэмээх дээд зэрэглэлийн цуглуулгад Дэлхийн алдартай дизайнеруудын хувийн загвар бүхий дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслийн багцууд багтжээ. Тухайлбал хаалгыг нь онгойлгохгүйгээр, шилийг нь тогшиход дотор нь юу байгааг харах боломжтой LG InstaView олон хаалгатай хөргөгч, орчин үеийн LG WashTower хувцас арчилгааны систем, LG CordZero A9 утасгүй босоо тоос сорогч, ямар ч ханан дээр жинхэнэ урлагийн бүтээл шиг харагдах LG Gallery Air Conditioner зэрэг бүтээгдэхүүнүүд багтах ба, дээд зэрэглэлийн LG OLED Objet зурагтууд нь таны гэрийн орон зайг ухаалгаар шийдэн, өвөрмөц стилиэр баяжуулах боломжийг олгоно.

зураг

 

Хиймэл оюун ухаанаар ажилладаг LG угаалгын машин болон богино долгионы зуухнууд нь хувцас угаах, хоол хийх ажлыг аль болох энгийн, хэмнэлттэй, хурдан болгох боломжийг хэрэглэгчдэд олгожээ. Мөн аяга таваг угаагч, шарах шүүгээ, гал тогооны утаа сорогч, плитка зэрэг нь эргономик дизайнтай бөгөөд ямар ч гал тогооны өрөөнд төгс зохицох юм байна.

LG тоглоомын мониторууд нь дүрсний чанарын гайхамшгийг мэдрүүлэх ба тухайн тоглоомын ертөнцөд бүрэн орох боломжийг өгдөг. Одоо та бүхэн албан ёсны дэлгүүрийг зорин ирж, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, зурагтуудын дүрслэлийн чанарыг харж, өөрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгон авах боломжтой боллоо.

зураг

 

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд хариуцсан LG  электрониксийн Ерөнхийлөгч Ёоннам Ро хэлсэн үгэндээ: "Монголд анхны LG брэндийн дэлгүүр нээх нь гарцаагүй зөв алхам юм. Санхүү, эдийн засгийн байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг тодорхой таамаглаж байгаа ч, LG нь шинжлэх ухааны ололт, хиймэл оюун ухаант бүтээгдэхүүний онцгой хослол бүхий дэлхийн шилдэг электрон барааг бүх хүнд хүргэх үүрэгтэй гэж үздэг. LG брэндийн дэлгүүр хэрэглэгчид LG-тэй #АмьдралСайхан гэдгийг сануулж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

зураг

 

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “LG электроникс компанийн бүтээгдэхүүнээр дамжуулан дэлхийн дэвшилтэт технологийг Монголын хэрэглэгчдэдээ авчирч байгаадаа баяртай байна. Бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа цахилгаан хэрэгслүүд маань хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү ухаалаг, байгальд ээлтэй, хэрэгцээнд нийцэмжтэй болж байгаа тул, дэлхийн хамгийн шилдэг дизайн, хамгийн сүүлийн үеийн технологийг Монголынхоо хэрэглэгчдэд авчрах гэж зорилоо” хэмээн хэлсэн үгэндээ дурдлаа.

LG-ийн албан ёсны дэлгүүрийн нээлтийн үеэр зочдын дунд сугалаа явагдсан бөгөөд LG OLED зурагт, хатаагч машин, LG Styler хувцас арчилгааны уурын системийн эздийг тодрууллаа.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/11 129.205.113.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment