8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хулангийн давж заалдах шүүх хурал болно

2023-10-10 09:37:00

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ оны долоодугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 9 жил, 4 сарын хорих ял оноосон. 

Мөн тус хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/11 129.205.113.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment