8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг эдийн засагч Нобелийн шагнал хүртлээ

2023-10-10 10:00:00

 2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Харвардын их сургуулийн профессор Клаудия Голдинд олгосон болохыг Шведийн Шинжлэх ухааны академи зарлалаа.

Клаудия Голдин хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө энэхүү шагналыг хүртэж байна. 

Өдгөө 77 настай академич АНУ-ын Харвардын их сургуульд хөдөлмөрийн зах зээлийн түүхийн хичээл заадаг. Хатагтай Голдин ажиллах хүчний талаарх 200 жилийн мэдээллийг судалж, эмэгтэйчүүдийн цалин орлого ба хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо олон зууны хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийжээ.

Түүний судалгаагаар 1800-аад онд үйлдвэржилт эхэлснээс хойш гэрлэсэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасаж эхэлсэн боловч 1900-аад оны үед үйлчилгээний эдийн засаг өсөхийн хэрээр тэдний ажил эрхлэлт дахин нэмэгдсэн байна.Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг нь хөдөлмөрийн зах зээл дээрх өөрчлөлтийг хурдасгасан боловч хүйсийн хувьд цалингийн зөрүү хэвээр хадгалагдаж иржээ.

Эдийн засгийн шагнал нь 1901 онд Альфред Нобелийн үүсгэн байгуулсан физик, хими, физиологи болон анагаах ухаан, утга зохиол, энх тайвны салбарын шагналуудаас ялгаатай юм. Шведийн Төв банкны 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилсан энэхүү шагналыг тус банк санхүүжүүлдэг. 

Клаудия Голдины хувьд уг шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй эдийн засагч болж буй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/11 129.205.113.153