8o
Улаанбаатар хот
mobile menu

Шотландаас 330 жилийн настай зооснууд олжээ

2023-10-09 13:42:42

Шотландын Гленко тосгон дахь ан агнуурын байшингийн нурангийг малтаж буй археологичид XVII зуунд хамаарах ваартай зоос олжээ. Чулуун зууханд нуусан зооснуудыг хоморголон устгалд өртсөн  МакДоналд овгийн ахлагч Аласдайр "Маклейн" МакДоналдын өмч байсан гэж таамаглаж байна.

Шотландын баруун уулархаг нутагт орших Гленко тосгон нь олон тооны хүрхрээ болон эртний жимээр баялаг тул үндэсний дархан цаазат газарт тооцогддог. Гэвч уг газарт 1692 онд МакДональд овог болон Шотландын засгийн газрын хооронд цуст байлдаан өрнөж байжээ.

Гленкогийн МакДональд овог нь Англи, Шотланд, Ирландын хаан III Уильям ба хатан II Мэрид хүчин зүтгэхээ амлаагүй учраас хаан сэнтийн дайсан болсон аж. Шотландын засгийн газраас 100 гаруй цэргийг цуглуулж, МакДональд овог болон ахлагч Аласдейр "Маклэйн" МакДоналдын хамт устгахаар илгээж байв.

Глазгогийн их сургуулиас энэ зун археологийн малтлага эхэлсэн бөгөөд МакДоналдын ахлагчийн 1646-1692 онд ажил эрхэлж байсан зуслангийн байшин буюу ан агнуурын байр болон найрын танхимыг илрүүлээд буй. Малтлагын багынхан өдөр тутамдаа хэрэглэдэг вааран эдлэл, шил зүсэх, арьс элдэх багаж, сүлбээр зүү болон ээрүүл зэргийг олоод байна. 

Зуухны чулуун хавтангийн доороос ваар дүүрэн зоос олсон Глазгогийн их сургуулийн оюутан Люси Анкерс, "Миний анхны олдвор ийм сэтгэл хөдөлгөм байна гэж төсөөлөөгүй бөгөөд ахиж ийм мэдрэмж төрөхгүй байх" гэлээ.

36 ширхэг мөнгө болон хүрэл зоос нь 1500-аад оны сүүлээс 1680 он хүртэлх он цагийг хамрах бөгөөд ихэнх нь орон нутагт хийгджээ. Мөн тухайн үеийн Франц, Испанийн эзэмшил дэх Нидерландын зоос байсан нь Маклэйны залуу насандаа хийсэн аяллын дурсгал байж магадгүй юм.

Малтлагаас олдсон зооснууд 1680 оноос өмнө хийгдсэн нь МакДоналд овгийн хядлага болохоос хэдхэн хормын өмнөхөн нуусан байх боломжтой гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/11 129.205.113.153