8o
Улаанбаатар хот
mobile menu

Анкарад халдлага үйлдсэн курдуудын эсрэг агаараас довтолжээ

2023-10-02 11:47:00

Туркийн нийслэл Анкара хот дахь Дотоод хэргийн яамны гадаа ням гарагийн өглөө 09:30 цагийн үед амиа золиослогч халдлага үйлджээ. Туркийн парламент зуны амралтын дараа ээлжит хуралдаанаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө Ататуркийн өргөн чөлөөнд амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн байна. 

Уг халдлагыг Үхэшгүй мөнхийн батальон нэртэй курдын террористууд зохион байгуулсан тул Ираны хилийн ойролцоох Иракийн хойд нутгийн Кандил уулан дахь курдын босогчдын эсрэг Туркийн арми агаараас сөрөг довтолгоо хийжээ. Засгийн газрын мэдээлснээр Курдистаны Хөдөлмөрчдийн намын агуй, хорогдох байр, агуулах зэрэг 20 гаруй байг агаарын довтолгооны үеэр сөнөөжээ.

Анкарад болсон дэлбэрэлтийг тус намын зааварчилгааг дагадаг Үхэшгүй мөнхийн батальоны террористууд зохион байгуулсан гэдгээ хүлээсэн бөгөөд хоёр дахь амиа золиослогч цагдаа нарын гарт амиа алдсан байна. Уг халдлагын үеэр цагдаагийн хоёр офицер шархаджээ.

Курдистаны Хөдөлмөрчдийн намыг Турк төдийгүй Европын холбоо, Их Британи, АНУ-д террорист бүлэг гэж зарласан байна. Марксист-Ленинистийн үзэл баримтлал дээр суурилж 1970-аад оны сүүлчээр үүсгэн байгуулагдсан тус нам курдын тусгаар тогтнолын төлөө 1984 оноос хойш Туркийн Засгийн газрын эсрэг тэмцсээр иржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment