Өнгөрсөн долоодугаар сард Өмнөд Солонгосоос хууль бусаар Умардын хил рүү нэвтэрсэн байлдагч Травис Кингийг Америкийн талд шилжүүлэн авсан тухай Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээлжээ.
БНАСАУ-ын хэвлэлүүд түүнийг АНУ-ын арми дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас зугтсан гэж мэдээлж байв.
Дөрвөн сар эрчимтэй дипломат яриа хэлэлцээр явуулсны үр дүнд байлдагч Кингийг шилжүүлэх асуудлаар АНУ, Умард Солонгостой тохиролцож чаджээ. Гэхдээ түүнийг суллахын тулд АНУ буулт хийгээгүй гэж албаны хүн нэмж тодотголоо
Байлдагч Т.Кингийг Умард Солонгосоос Хятадын хилийн Дандонг хотод АНУ-ын албаны хүмүүст хүлээлгэн өгсөний дараа төрийн департаментын нисэх онгоцоор Өмнөд Солонгос дахь агаарын баазад хүргэгджээ. Травис Кинг лхагва гарагийн үдээс хойш АНУ-ын нутаг дэвсгэрт бууна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэв.
Байлдагч Кинг 2021 оны нэгдүгээр сард цэрэгт татагдаж, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазад албаа хааж байжээ. Умард руу зугтахаас өмнө байлдагч Т.Кинг хүний биед халдсан, цагдаагийн машин өшиглөсөн хэргээр хоригдож байсан юм.