Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан тодорлоо. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо
2023-09-26 13:13:00