8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

2023-09-26 13:26:36

Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийнхээ хамт энэ сард багтаан аймгуудад ажиллах хуваарьтай байгаа учраас энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж байна. Дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа ажээ. 

  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл,
  • НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн,
  • Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар,
  • Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment