8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ

2023-09-25 11:17:00

УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар БНХАУ-д ажиллаад өнөөдөр эх орондоо ирж байна. Энэ үеэрээ тэрээр "Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсгийн хуралдаанд оролцсон бөгөөд мөн нүүр царайгаа өөрчлөн, БНХАУ-д орогнож байсан Д.Наранхүүг авчрах асуудлаар тохиролцоонд хүрчээ.

 

Иймээс ч Д.Наранхүүг маргааш БНХАУ-аас Монгол Улсад авчирмагцаа шууд албадан саатуулахаар болсон байна.

 

Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг  УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болж буй гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment