“Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт энэ сарын 23-нд Ховд аймгийн Булган боомтоор нэвтэрчээ..
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн байна.
Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл хийгдэнэ.
Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК тээвэрлэлтийг гүйцэтгэж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.