8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Болорчулуун: Энэ жил түүхэндээ анх удаа хамгийн их хүнсний ногоо хурааж авна

2023-09-22 12:12:00

"Намрын ногоон өдрүүд" Үндэсний үйлдвэрлэл-2023 арга хэмжээний нээлт өнөөдөр /2023.09.21/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сэтгүүлч нарын сонирхсон асуултад хариулт өглөө. 


Тэрбээр "Манай улс энэ жил түүхэндээ анх удаа хамгийн их хүнсний ногоо хурааж авна. Энэ бол УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим. Энэ жил ногоон тэжээл 40 хувь, махны экспорт нэмэгдлээ. 2022 онд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 08 дугаар сарын байдлаар 46 мянган тонн мах гаргаад байна. 

Мал амьдаар нь гаргана гэх шийдвэр гараагүй байна. Ялангуяа үхэр, адуу зэрэг бод малыг амьдаар нь гаргахгүй. Харин хонь, ямаа 10 хүртэлх хувиар гаргана. Өөрөөр хэлбэл, Их хэмжээгээр гаргахгүй гэсэн үг. Үндэсний болон дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ёстой. 

Газар тариалан, малчдын хоорондын маргаан их байна. Энэ намрын чуулганаар Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийг оруулна. Энд хуулиараа тодорхой зааж өгнө. Заримдаа санамсаргүйгээр мал орох зүйл байгаа ч санаатайгаар үйлдэж, эд хөрөнгөд халдаж буй хэргүүд бий. Үүнийг Зөрчлийн хуулиар зохицуулдаг ч Эрүүгийн хуульд давхар зааж өгөх талаар яригдана.

Газар тариалангийн бүсийг төр хашаажуулахгүй. Харин  хашаажуулсан компаниудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Учир нь тэдгээр компаниудын газар бол төрийн мэдэлд бий. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. 

Жилээс жилд тариалангийн бүсийн үржил шим муудаж байна. Хөрс нэгэнт доройтвол дахин сэргэх боломжгүй. Манай улсын хувьд хатуу ширүүн уур амьсгалтай оронд хөрсөө хамгаалах нь чухал. 

Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн аж ахуй байх нь тохиромжгүй гэдэг нь хэд хэдэн зүйл харагдаж байна. Гэхдээ ийм бүс нутагт мал байж болохгүй гэж шууд зааж болохгүй. Тиймээс хагас бэлчээрийн МАА байж болно. 

165 мянган тонн хүнсний ногоо хурааж байгаа ч зоорийн хүрэлцээ муу. Төрөөс барьж өгөхгүй. Харин Аж ахуй нэгжүүдэд 6 хувийн хөнгөлөлтэй зээл олгож байна. Энэ жил 21 тэрбум төгрөгийн зээлийг 30 гаруй ААН авсан" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITY
Хэрэв та 1 бөөрөө 780,000.00 доллараар мөнгөөр зарахыг хүсвэл. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM-той холбогдоно уу
2023/09/22 129.205.113.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment