8o
Улаанбаатар хот
mobile menu

“СУМАА ӨРӨӨС ЧӨЛӨӨЛЬЕ”

2023-09-21 11:50:51

ХҮН намаас сумдын хөгжлийн загвар, хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын нийт 330 сумдаар тойрох “СУМАА ӨРӨӨС ЧӨЛӨӨЛЬЕ” аяныг Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өнөөдөр эхлүүллээ.

Учир нь сүүлийн 33 жилийн хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжээгүй, бизнесийн харилцаанд бүрэн ороогүй, төсвөөс хараат, зээлийн өрийн дарамтад байгаа хэсэг нь сумын төвийн иргэд, малчид болон мал бүхий иргэд байсаар байна.

ХҮН намын бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийн зүгээс хувийн сектор, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотой, дарга шийдвэр гаргадаггүй “Сумын хөрөнгө оруулалтын сан” байгуулж ажиллах загварыг боловсруулжээ. Ингэхдээ нэг суманд 5.0 тэрбум төгрөг хуваарилан, нэг зээлдэгчид 50.0 хүртэлх сая төгрөгийг төв банкны бодлогын хүүгээс ихгүй буюу цаашдаа 10 хувиас бага хүүтэй, 3 жилийн хугацаатай олгохоор төлөвлөж байна.

зураг

 

Ингэснээр сумын иргэд өрийн дарамтаас чөлөөлөгдөж, төсвийн цалин, халамжаар бус харин сумандаа бизнес хийх, малчид малын гаралтай түүхий эдээ өндөр үнээр зарж борлуулах, сум нь түүхий эд худалдан авах, боловсруулах үйлдвэртэй болох, цалин өндөртэй ажлын байр бий болох зэрэг олон сайн үр дүн гарахаар тооцжээ.

Мөн “Сумын хөрөнгө оруулалтын сан”-аас хэрэглээний болон бизнесийн зээл олгох бөгөөд мал аж ахуй эрхлэх, малын өвс тэжээл тариалах, төмс хүнсний ногоо тариалах, хүлэмж, мод үржүүлгийн чиглэлүүдэд зээл олгохоор төлөвлөж байгаа аж.

зураг

 

Дээрх аян хэрэгжсэний үр дүнд сумын иргэд, аж ахуйн нэгжийг өндөр хүүтэй зээлийн өр, хүүгийн дарамтаас чөлөөлөх, сумын иргэд, аж ахуй эрхлэгчдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн хэрэгцээг тэгш хангах бололцоог бий болгох, сумын иргэд, байгууллагын бизнес эрхлэх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, сумын иргэд, байгууллагын, санхүү, бизнесийн ур чадварыг дээшлүүлэх, сумын байгаль орчин, уламжлалт, ахуй соёлыг хамгаалах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа болно гэж үзэж буйгаа ХҮН намын дарга Т.Доржханд дурдлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment