8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын үзүүлбэрийн үеэр хоёр онгоц мөргөлдөж, нисгэгчид нь газар дээрээ амиа алджээ

2023-09-18 11:57:00

АНУ-ын Невада мужийн Рено хотод ням гарагт болсон агаарын улсын аварга шалгаруулах уралдаан, үзүүлбэрийн үеэр хоёр онгоц мөргөлджээ. Ослын улмаас мөргөлдсөн онгоцнуудын хоёр нисгэгч газар дээрээ амиа алдсан байна.

Агаарын улсын аварга шалгаруулах уралдааны Т-6 хэсгийн тэмцээн дээр орон нутгийн цагаар ням гарагийн 14:15 цагт Умард Америкийн Т-6G болон Умард Америкийн AT-6B онгоцууд хоорондоо мөргөлджээ. Зохион байгуулагчид ослын дараа агаарын үзүүлэх шоу, тэмцээн уралдаантай холбоотой бүх үйл ажиллагааг цуцалсан байна. Үндэсний тээврийн аюулгүй байдлыг хамгаалах газар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Хоёр онгоцны сэг хоорондоо 2-3 км-ын зайтай унасан байна. Тэмцээнийг зохион байгуулагчид ослын үеэр амиа алдсан нисгэгчдийн нэрийг зарлаагүй ба тэдний ар гэрийнхэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байна. Реногийн агаарын шоу нь 50 гаруй жилийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус уралдаан, үзүүлбэрийг сонирхохоор жил тутам сая гаруй үзэгч цуглаж, бүс нутгийн эдийн засагт 750 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулдаг ажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment