8o
Улаанбаатар хот
mobile menu

Владимир Путин, Ким Жон Ун нар бие биедээ буу бэлэглэжээ

2023-09-15 11:43:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар  “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзахдаа бие биедээ винтов буу бэлэглэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Путин зочиндоо Орост үйлдвэрлэсэн өндөр чанартай винтов, сансрын нисгэгчийн бээлий бэлэглэсэн байна. Харин Ким Жон Ун Умардад үйлдвэрлэсэн буу бусад бэлгээр хариу барьжээ.

Умард Солонгосын төв телевизээр өмнө нь мэдээлснээр Пёньянд айлчлах урилгыг Владимир Путин тун талархалтайгаар хүлээн авсан бөгөөд айлчлалын бэлтгэлийг хангуулахаар Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх аравдугаар сард БНАСАУ-д очихоор төлөвлөж байна.  

Энэ нь Путины Умард Солонгост хийх хоёр дахь айлчлал болох юм. Тэрээр хамгийн сүүлд 2000 оны долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хэдхэн сарын дараа өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Иртэй уулзаж байсан юм.

Путин Алс дорнодод болсон уулзалтын дараа Москвад буцаж ирсэн бол Кимийн айлчлал дахиад хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Баасан гарагт тэрээр Комсомольск-на-Амур хотод очин сөнөөгч онгоц үйлдвэртэй танилцана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
SEKSEER30DEESH 80955877
2023/09/17 103.212.117.161
  • Recent
  • Most Read
  • Most Comment