8o
Улаанбаатар хот
mobile menu

Японы Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийлээ

2023-09-14 14:21:31

Японы Ерөнхий сайд Кишида Фумио сонгуулийн өмнө иргэдийн дэмжлэгийг авах зорилгоор Засгийн газрын танхимдаа бүтцийн өөрчлөлт хийлээ. Үнийн өсөлт, цални нэмэгдээгүй зэрэг шалтгаанаас үүдэн түүний танхимын нэр хүнд буураад байгаа юм. 

Кишида Фумио 19 сайдаас 11-ийг нь шинээр томилсон ч  гол гишүүдээ авч үлдлээ. Тухайлбал, Сангийн сайд Сүзүки Шүничи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Мацүно Хироказу, Аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши нар албан тушаалаа хэвээр хашина.

Гэхдээ танхмын шинэчлэлт нь түүний нэр хүндийг сэргээж чадах уу гэдэг нь тодорхойгүй. Гол сайд нараа авч үлдсэн нь олны анхаарлыг татахгүй байх магадлалтай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment