8o
Улаанбаатар хот
mobile menu

Путин, Ким Жон Ун нарын уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилжээ

2023-09-14 10:57:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт лхагва гарагт дөрвөн цаг гаруй хугацаанд янз бүрийн хэлбэрээр явагджээ.

Өглөөний долоон цагийн үед Ким Жон Ун өөрийн галт тэргээр Амурск мужийн Восточный сансрын хөлөг хөөргөх талбайд хүрэлцэн ирснээр удирдагчид нүүр тулан уулзлаа. Дараа нь тэд сансрын хөлгийн байгууламжуудтай танилцав.  Үүний дараа 08.25 цагт төлөөлөгчдийн оролцоотой хэлэлцээ эхэлж нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд хэлэлцээрийн дараа Путин, Ким Жон Ун нар ганцаарчлан уулзжээ. Төгсгөлд нь Путин БНАСАУ-ын удирдагчийн айлчлалд зориулан албан ёсны зоог барив. Зоогийн дараа Умард Солонгосын удирдагч Восточный сансрын буудлыг орхижээ.

Умард Солонгосын удирдагч өнөөдөр Амур мужийн Комсомольск-на-Амуре хотод очин иргэний болон цэргийн нисэх онгоцны үйлдвэртэй танилцан, дараа нь Владивостокын усан флотын ажиллагааг сонирхох аж. Үүнийг Владимир Путин Оросын телевизийн “60 минут” хөтөлбөрт ярьсан байна.  Ким Жон Ун мөн Дорнын холбооны их сургуулиар орох төлөвлөгөөтэй. Харин цэрэг техникийн хамтын ажиллагааны талаар  бид НҮБ-ын тогтоолыг мөрддөг ч ярилцан санал солих зүйл бий гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment