8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн хөгшин тахиа 21 нас хүрлээ

2023-09-13 13:13:00

Арахис гэж нэрлэсэн тахиаг дэлхийд хамгийн өндөр настай гэж Гиннессийн номонд бүртгэсэн юм. 21 настай тахиа Америкийн нэгэн фермд амьдардаг тухай OddityCentral хэвлэл мэдээлжээ.

Тахианы эзэн Марси Дарвины өгүүлснээр 21 жилийн өмнө муудсан өндгийг цөөрмийн матарт хоол болгон хаяж өгч байхдаа нэгэн сул дуу сонсчээ. Нэг өндөг хагарч дэгдээхэй дуугарсан нь тэр байж. “Би түүнийг хальснаас нь маш болгоомжтой гарган авсан. Миний алган дээр нойтон жижиг зүйл хэвтэж байв. Дэгдээхэй бусдаасаа жижигхэн байсан тул Арахис гэж нэрлэсэн" хэмээн Дарвин ярилаа. 

Тахиаг фермдээ хорин жил амьдарна гэж бодоогүйн зэрэгцээ Арахисийг өхөөрдөн хайрладаг найз нь түүнийг Гиннест бүртгүүл гэж зөвлөжээ. Арахис одоо ч сэргэлэн цоглог хэвээр байгааг  эзэгтэй онцолж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment