8o
Улаанбаатар хот
mobile menu

Үржүүлгийн газраас зугтсан 70 гаруй матрыг хайж байна

2023-09-13 09:37:00

Хятадын Гуандун мужийн Маоминг хотод үерийн улмаас нууранд байсан 70 гаруй матар зугтжээ. Эдгээр матруудыг ард иргэдэд гэм хор учруулахаас өмнө хайж олох ажлыг хотын захиргаа өргөн хүрээнд зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Хайкуй хар салхины улмаас тасралтгүй бороо орж матар үржүүлгийн ферм дэх нуур үерт автжээ. Тус хар салхи Хятад, Хонконг, Тайвань, Японы нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн юм. Хятадад Хайкуй хар салхины үеэр долоон хүн амь эрсдэж, гурван хүн сураггүй болжээ.

Үржүүлгийн фермийн нуураас зугтсан нас биед хүрсэн 69, нас биед хүрээгүй зургаан матрыг олох хүртэл ойр орчмын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлсэн байна. Эдгээр цэнгэг усны сиамын матар нь гурван метр хүртэл өсдөг, дунджаар 75 кг жинтэй байдаг аж. Зарим мэдээлэлд одоогоор найман матрыг олж барьсан бөгөөд заримыг нь буудаж, заримыг нь тогонд цохиулсан тухай дурджээ. Хятадад матрын арьс, махыг худалдан борлуулахын тулд үржүүлдэг бөгөөд зарим тохиолдолд уламжлалт эм тан бэлдэхэд ашигладаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment