Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж байна. Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан.
Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд 2024 оноос орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно. Эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программын суурилуулалт хийх аж. Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгоно хэмээн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.