8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Хятадын экспод оролцогч байгууллагын 99 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид байна

2023-09-11 12:47:00

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулагддаг хоёр улсын хамтарсан хамгийн том экспо цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн худалдааны түвшинд очиж байна. Энэ удаагийн экспод 35 улс бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцож байна. Өмнөх 3 удаагийн экспогийн үеэр 270 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтын 444 санамж бичгийг үзэглэжээ.

Дөрөв дэх удаагийн экспо есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд хөх хотод зохион байгуулагдаж байна. Нийт 3000 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд манай улсын 500 аж ахуй нэгж амжилттай оролцож байна.

Үзэсгэлэн худалдаанд зориулж шинээр нийт 92 мянган ам метр талбайтай бүтээн байгуулалт босгосон ба худалдан авалтыг нэмэгдүүлэх үүднээс тусгай чиглэлийн нийтийн унаагаар үйлчилж байна.

Мөн үзэсгэлэн худалдаанаас гадна төв Азийн таван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг, Монгол, Хятадын хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүний танилцуулга, Монгол, Хятадын олон улсын стандартчиллын хоёр дугаар чуулга уулзалт, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал, Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SRKSY
34 43NASNI ERCHUUDED80955977
2023/09/11 103.212.116.27
SEKSY
S AWI80955877
2023/09/11 103.212.116.27