8o
Улаанбаатар хот
mobile menu

Тяньжинаас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрджээ

2023-09-08 12:12:00

Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа.

Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар олон улсын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг баталгаажуулж, АН-4 чиглэлийн авто замаар 2023 оны есдүгээр сард багтаан туршилтын тээвэрлэлтийг хийхээр тохиролцсон.

Үүний үр дүнд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тянжин боомтоос Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
S AWN80955877
2023/09/10 103.212.118.121
SEKSY
SEKSEER ERCHUUDTEI40 NASNI
2023/09/10 103.212.118.121
SEKSY
34 43NASNI ERCHUUXTEI
2023/09/10 103.212.118.121
SEKSY
S AWN80955877 AX NRAAS
2023/09/10 103.212.118.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment