БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, өнөөдөр нутаг буцаж байгаа аж. Тэрээр өчигдөр твиттер хуудаснаа
"Маргааш нутаг бүрмөсөн буцлаа. 30 гаруй жил Монгол оронтой холбогдож суралцаж, ажиллаж, амьдарсан. Энэ сайхан орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн жиргэсэн юм.
Тэрээр 2020-оны нэгдүгээр сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогджээ.
Өмнө нь 1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байжээ.