8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гантөмөр: АН цусаа сэлбэж дараа үеийн залуусаа гаргаж ирэхэд анхаарна

2023-09-07 12:37:00

АН долоо хоног бүрийн пүрэв гарагт 11.00 цагаас мэдээлэл хийдэг уламжлалтай байлаа. Энэхүү мэдээллийн цагаа 4/11 хэмээн нэрлэдэг. Өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ.  

АН-ын дарга Л.Гантөмөр: -АН-ын ҮБХ саяхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж намын дэд дарга, тэргүүн дэд дарга нарыг сонгож ажилд нь оруулсан. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгож, баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөвлөл ажилдаа орж байна. Цаашлаад Үндсэн дүрмийн хорооны тодорхой хувь болон Дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийсэн. 

Удахгүй АН-ын сум, аймгийн дарга нарыг сонгох сонгууль явагдана. Бид өнгөрсөн хавар, зунжин намын гишүүдийнхээ дуу хоолойг сонссон. Бүх аймаг, сумд очиж ажилласан. АН нэгдмэл байх нь хамгийн чухал байна. Тэгж байж төрийн алдагдсан бодлогыг засч, залруулна. Тиймээс бид гишүүдийнхээ саналд үндэслээд АН-ыг бүтэн байлгахад анхаарч, санаагаа чилээсэн. АН эв эетэй байж ҮБХ-ны хурлыг хийсэн. АН цусаа сэлбэж дараа үеийн залуусыг гаргаж ирэхэд анхаарах шаардлагатайг гишүүдээс анхааруулсан. Үүнд бид анхаарч ажиллаж байна. Мөн төрийн хүнд сурталтай холбоотойгоор төрийг шинэчилж, бодлогын алдааг засахад анхаарч ажиллана. 

АН-ын дэд дарга С.Баярцогт: -Нэг нам хоёр дараалан ялалт байгуулаад байна. Энэ байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчинтэй байхгүй болбол Монгол Улс авторитар тогтолцоо руу шилжинэ. Тиймээс одоогийн АН, энэ намын гишүүд хариуцлагатай байж хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Ардчиллын баянбүрд гэгддэг Монгол орныг энэ хэвээр хадгалж үлдэж чадах уу. Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг зах зээлийн тогтолцоог хамгаалах нь АН-ын үүрэг. АН нэгдэлгүй байхдаа ялагдал хүлээдэг. Энэ нь улс оронд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг өнгөрсөн долоон жилийн үйл явц харууллаа. Тиймээс АН өнгөрсөн туршлагадаа маш сайн анализ хийсэн. Одоо шинэчлэгдэж буй шинэ АН-ын тухай ярих болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
YSAGN SEXSYG XUSNEER80955877
2023/09/11 103.212.118.121
SEKSY
AX NRTAI UILCHLGE XNE80955877
2023/09/11 103.212.118.121
SEKSY
30 40NASNI ER XUNTEI80955877
2023/09/09 103.212.118.121
SEKSY
S AWI80955877 AX NARTAI
2023/09/07 103.212.118.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment