8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Британи хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэлийг террорист байгууллагаар зарлав

2023-09-06 10:57:00

Их Британийн засгийн газар Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"группийг алан хядагч байгууллагуудын жагсаалтад оруулах тухай баримт бичгийн төслийг удахгүй парламентад танилцуулахаар зэхэж байна. Ингэснээр тус байгууллагыг Их Британид хууль бус гэж үзэх бөгөөд хөрөнгийг нь царцааж, Британийн иргэд "Вагнер"-ын үйл ажиллагааг дэмжсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 

Тус улсын хуулиар ийм төрлийн эрүүгийн хэрэг дээд тал нь 14 жилийн хорих ялтай. Мөн террорист байгууллагыг таних тэмдгийг зүүх, олны өмнө харуулвал 5000 фунт стерлинг хүртэлх хэмжээний торгууль эсвэл хагас жилийн хугацаагаар хорих ял оноодог аж. 

Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверман "Вагнер" группийн Украин болон Африкт явуулж буй цэргийн ажиллагааг дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
S AEN80955877AX NARTAI
2023/09/11 103.212.116.27